Оросын шигшээ багийг өвлийн олимпод оролцуулахгүй
Олон улсын олимпийн хорооны (ОУОХ)гүйцэтгэх хороо Оросын шигшээ багийг 2018 оны өвлийн олимпийн наадамд оролцуулахгүй гэж шийдвэрлэжээ. Тус байгууллагын ерөнхийлөгч Томас Бах хэвлэлийн хурал дээр ингэж ярьсан байна.
Харин сэргээш хэрэглээгүй гэдгээ нотлосон тамирчид өөр далбаатайгаар тэмцээнд оролцож болох аж.Гүйцэтгэх хорооны шийдвэрээр Оросын олимпийн хорооны эрхийг ч хассан байна. Түүнчлэн Оросын Спортын яамны бүх албан тушаалтанд Пёнчаны өвлийн олимпийн наадамд төлөөлөн оролцох эрх олгохоос татгалзжээ.
Гүйцэтгэх хорооны хуралдаан Швейцарын Лозанна хотод болсон юм. Денис Освальд, Самуэль Шмидтийн хоёр комиссын хийсэн дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан байна. Эхний комисс ньСочигийн олимпийн наадамд оролцогчдын сэргээшийн шинжилгээг дахин шалгаж, хоёр дахь нь сэргээшийн шинжилгээний хариуг нуусан байж болоход Оросын спортын яамны ажилтнууд холбогдолтой эсэхийг мөрдөн шалгажээ.
Сочигоос Оросын шигшээ багийнхны авсан 10 медалийг арваннэгдүгээр сард хураасан юм.Тийнхүү тус баг багийн дүнгээр эзлэсэн эхний байраа алджээ.
Оросын тамирчид сэргээшийн эсрэг дүрэм журмыг зөрчсөнд Оросын Олимпийн хорооны тэргүүн Александр Жуков ОУОХ-ноосуучлал эрсэн байна. Тэр арванхоёрдугаар сарын 5-нд хуралдааны үеэр ингэж хэлжээ.
“Манай оронд сэргээшийн эсрэг дүрэм журмыг зөрчсөнд Оросын олимпийн хорооны ерөнхийлөгчийн хувиар би уучлал эрж байна” гэж Жуков хэлсэн байна. Ингэхдээ 2018 оны Пёнчаны өвлийн олимпийн наадмын хаалтын ёслол дээр оросын далбааг авч явж болохыг тэр үгүйсгээгүй байна.
“Шийдвэрийн сөрөг тал нь гэвэл, өөр далбаатайгаар, төрийн дуулал эгшиглүүлэхгүйгээр тэмцээнд оролцохыг оросын тамирчдад санал болгож байгаа юм. Энэ хязгаарлалт Олимпийн наадмын сүүлчийн өдрийг хүртэл үргэлжилж болох нь үнэн. Олимпийн наадмын сүүлчийн өдрийг хүртэл бүх хязгаарлалтыг хүчингүй болгож, тэгвэл оросын тамирчид өөрийн далбаатайгаархаалтын ёслолын ажиллагаанд оролцож болох юм” гэж Жуков мэдэгджээ.
Пхенчханы Өвлийн олимпийн наадам 2018 оны хоёрдугаар сарын 9-25-нд болох юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ