Европын хамгийн их "архиддаг" орнуудыг нэрлэв
Европын холбооны статистикийн “Eurostat” алба согтууруулах ундааны хэрэглээний зардлын эзлэх хувиар европын орнуудын жагсаалт гаргажээ.Энэ жагсаалтыг Балтийн тэнгис орчмын орнууд тэргүүлсэн байна.
Эхний мөрөнд Эстон улс бичигджээ. 2016 онд энэ орны иргэдийн хэрэглээний зардлын 5,6 хувийгсогтууруулах ундаа эзлэж байжээ.Эхний гуравт Латви (4,8%), Литва (4,2%)орсон байна. Польш,Чех улсудаалж, оршин суугчдынзардлынх нь3,6%-ийгсогтууруулах ундаа эзлэдэг аж.
Европт согтууруулах ундаа хамгийн бага хэрэглэдэг орон нь Испани бөгөөд энд дээрх үзүүлэлт 0,9% байдаг байна.
Өнгөрсөн жил Европын холбооны оршин суугчид согтууруулах ундаанд 130 тэрбум евро зарцуулжээ. Энэ нь Европын холбооны дотоодын нийт бүтээгдэхүүний 0,9% гэнэ. ЕХ-ны хэмжээнд хэрэглээний зардалд согтууруулах ундааны эзлэх хувь дунджаар 1,6% байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ