Собчак сонгуулийн дараа нам байгуулна
2018 онд Оросын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой байгаагаа мэдэгдсэн телевизийн хөтлөгч Ксения Собчак сонгуулийн дараа улс төрийн нам байгуулахаар төлөвлөж байгаагаа хэлжээ.
Тэрээр “Дараа нь думийн сонгуульд оролцож чадах нам, Орост удаан хугацаанд байгаагүй тийм том хөдөлгөөн байгуулах нь миний үүрэг” гэж телевизийн “Дождь” сувагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Ирэх сонгуулиар авахаар найдаж байгаа дэмжлэг нь миний сэргээхээр хүсч буй “барууны том хөдөлгөөний гарааны цэг” болж болох юм гэж тэр мэдэгджээ.
Оросын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2018 оны гуравдугаар сард сард эхлэх ёстой. Собчак “бүгдийн эсрэг” нэр дэвшигч гэж өөрийгөө тодорхойлж байгаа юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ