Мароккын султан 888 хүүхэдтэй байжээ
Мароккын султан Мулай Исмаил 11 дүгээр сарын 30-нд төржээ. Харгис захирагч, түүхэн дэх хамгийн олон хүүхэдтэй эцэг юм.
Мулай Исамил ибн Шериф 1672-1727 оны хооронд Мароккыг захирч байжээ. Гиннессийн номонд домогт султаныг түүхэн дэх хамгийн олон хүүхэдтэй эцэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Түүнийг хамгийн олон хүүхэдбуюу888 хүүхэдтэй (тэдний 700 нь хөвгүүд) гэжбичиж байжээ.
Султан 1704 онд 1171 хүүхэд, дөрвөн эхнэр, 500 татвар эмтэй байсан гэж тэр онд Мароккод очиж байсан Францын дипломатч Доминик Бусно нотлож байжээ.
Австрийн эрдэмтэд компьютерын загварчлалын аргаар султаныг хэр сексдэж байсныг тооцоолсон байна. Энэ нь магадлал багатай байж болох ч, султан32 жилийн турш өдөр бүр секс хийдэг байсан бол онолын хувьд ийм олон хүүхэдтэй байх бүрэн магадлалтайг илрүүлжээ. Ингэхийн тулд түүнд 65-аас 110 эмэгтэй хэрэгтэй байх байсан гэж “Дейли мэйл” сонинд бичсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ