Энэтхэгийн зөн билэгтэний ээлжит таамаг

2017 оны 12 дугаар сарын 31-нд Энэтхэгийн далайд маш хүчтэй газар хөдлөлт болно гэжЭнэтхэгийн зөн билэгтэн Бабу Калаял хэлжээ. Энэ талаар “LIGAnews” сайтад ингэж бичсэн байна.

Түүний хэлснээр, энэхүү байгалийн гамшгийн дараа 11 улс усанд автагдах гэнэ. Эдгээр улсын жагсаалтад Энэтхэг, Хятад, Япон, Пакистан, Балба, Бангладеш, Таиланд, Индонез, Афганистан, Шри-Ланка болон Персийн булангийн орнууд оржээ.

Үүнээс гадна дуу, цахилгаантай аадар бороо орж, салхины хурд цагт 180 километрт хүрнэ гэж зөнч хэлсэн байна.

Унгарын эрдэмтэн Ангараг гарагт байгаа нь нотлогдсон тухай мэдээлхээс нэг сарын өмнө уг гарагт ус байна гэдгийг 2001 оны наймдугаар сарын 2-нд зөн билэгтэнурьдчилан хэлж байжээ.

Тэрээр санчир гарагийн нэг дагуул дээр Дэлхийгээс харагдах асар хүчтэй цахилгаан цахина гэдгийг 2005 оны есдүгээр сард хэлсэн байдаг. Үнэхээр 2006 оны нэгдүгээр сарын 16-нд Титан дагуул дээр ийм цахилгаан цахисан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин