Порошенкогийн хувцасны цаадах нууц илэрчээ
Украины ерөнхийлөгч Петр Порошенко хувцасныхаа дотор инсулиний тарианы аппарат зүүж явдаг ажээ.Энэ талаар төрийн тэргүүнд ойр байдаг хүний хэлснийг иш татан “Вести” сувгаар мэдээлсэн байна.
“Петр Алекеевич удаан хугацаагаар үргэлжилдэг уулзалт, зөвлөлгөөнд байнга оролцдог учир инсулиний аппарат зүүхээс аргагүйд хүрдэг. Энэ аппарат бол түүний хувьд цорын ганц гарц юм” гэж тэр хүн тайлбарлажээ.
Порошенкогийн хэвлэлийн алба түүний биеийн байдлын тухай тайлбарлахгүй байгаа юм. Гэхдээ Украины удирдагч чихэр иддэггүй, гэрт нь амттанбайдаггүй гэж өмнө нь сэтгүүлчдэд хэлсэн удаатай.
Порошенко цув өмсөж, цаана нь ямар нэг хатуу зүйл байгаа нь харагдсан гэрэл зургийг нийгмийн сүлжээндтайлбарлаж байсан юм. Энэ бол хамгаалалтын хантааз хэмээн зарим хүн таамаглаж, зарим нь архи дарстай дашмаг байх гэж боддогбайжээ.
Инсулиний аппаратыг чихрийн шижин өвчний үед хэрэглэдэг юм. Ердийн байдлаар тариа хийх боломжгүй үед уг аппарат нь цусанд инсулин хийж өгдөг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ