Цагаан ордныг хулгана, жоомгүй болгожээ

Сүүлийн хоёр жилд Цагаан ордонд ариутгал, устгал хийх захиалгын жагсаалтыг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд олж авчээ. АНУ-ын ерөнхийлөгчийн өргөөнд жоом, хулгана, шоргоолж устгадаг нь уг жагсаалтаас харагдаж байгааг телевизийн “News4” суваг мэдээлсэн байна.

Сүүлийн хоёр жилд байшин дөрвөн удаа жоомоор дүүрч,зоогийн газар болон шуурхай зөвлөгөөний танхим хулганатай, Цагаан ордны тамгын газрын тэргүүний өрөөний цонхны хүрээ шоргоолжтой болж байсныг сэтгүүлчид олж мэджээ.

“Эдгээр нь хуучин байшингууд. Тиймээс арчилгаа тордлого их хийх хэрэгтэй болохыг хуучин байшин барилгын бүх эзэн мэддэг” гэж Цагаан ордны үйлчилгээний албаны тэргүүн асан Брайан Миллер дурдаж байсан байна.

Дээрх амьтад засаг захиргааны хувьд цооасуудал биш гэнэ.Бүр 1977 онд АНУ-ын 39 дэх ерөнхийлөгч Жимми Картер өөрийн тэмдэглэлийн дэвтэрт мэргэчдийн тухай бичиж байжээ. “Хулганаас салгаад өгөөч хэмээн хоёр билүү гурван сар би гуйж байна. Гэтэл хулгана бүр олширсоор л байдаг, нэг бол би хэн нэгнийг ажлаас нь халж, эсвэл хулгануудыг хөөж гаргах болно” хэмээнбичиж байсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин