Дайн хийх эрсдэл өдөр бүр нэмэгдэж байна
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхлэсэн туслах Герберт Макмастер БНАСАУ-ыг АНУ болон дэлхий нийтийн хувьд хамгийн их аюул болж байна гэж тодорхойлжээ. Энэ оронтой дайтаж эхлэх эрсдэл өдөр бүр ихсэж байгааг тэрээр хэлсэн байна.
Ээлжит туршилт хийх бүрийд Умард Солонгосын пуужингийн боломж ихсэнэ гэж тэр бас тэмдэглэжээ.
БНАСАУ арваннэгдүгээр сарын 29-нд сүүлчийн удаа пуужин харвасан юм. Тив хоорондын баллистик “Хвасон-15”пуужинойролцоогоор 950 километр нисч (нислэгийн хамгийн дээд өндөр нь 4475 км байжээ), Япон тэнгист унажээ. Ийм пуужин нь америк тивийн аль ч цэгийн объектыгсөнөөж чадна хэмээн Пхеньянд мэдэгдэж байгаа юм.
Хэрвээ БНАСАУ-ын байдал цэргийн ажиллагаа болж хувирвал, Япон, Өмнөд Солонгосэхний золиос болно гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгджээ. АНУ “өдөөн хатгасан байдал” гаргаж байгааг тэр бас дурдсанбайна.Оросын тал Пхеньяны эрх баригчдын “пуужин-цөмийн” адал явдлыг ч буруушааж байна гэж Лавров онцлон тэмдэглэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ