Авилгаар авсан 378 тэрбумыг улсын санд хураажээ

Москва хотын Никулины дүүргийн шүүх эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад баривчлагдсан Оросын ДХЯ-ны Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, авилгатай тэмцэх газрын ажилтан асан Дмитрий Захарченкогийн авилгаар авсан нийт 9 тэрбум гаруй рублийн (378 тэрбум орчим төгрөг) мөнгөн болон бусад эд хөрөнгийг улсын орлогод авах тухай Оросын Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлийг бүрэн ёсоор гүйцэтгэжээ. Энэ талаар баасан гарагт хэвлэлд мэдээлжээ.

“Прокурорын байгууллагын нэхэмжлэлийг ёсоор болгосугай” гэж шүүхийн шийдвэрт дурджээ.

Оросын Аюулаас хамгаалах албаны ажилтнууд надад даралт шахалт үзүүлж байсан хэмээн Захарченко мэдэгдсэнийг “Корммерсант” сонинд мэдээлсэн байна. Шүүгчдэгчийн хэлснээр, тэр Аюулаас хамгаалах албаны ажилтан Бабаков, Тараканов нартай (эдгээр нэрүнэн гэдгийг тодруулаагүй байна)уулзаж байсан бөгөөд хэрвээ “хэрэг хүлээхгүй бол”, эцгийг нь барьцаалж, хуурамчаар эрүүгийнхэрэг үүсгэнэ хэмээнтэд сүрдүүлж байсан гэнэ.

Захарченког хахууль авсан нэг дор гурван зүйлээр бас сэжигтнээр татсаныг хууль сахиулах байгууллагын учрыг мэдэх хүн баасан гарагт хэлжээ.

Нийтдээ 8,5 тэрбум рубль хадгалж байсан гэх өрөөний түлхүүр Захарченкогийн дүү бүсгүйд байгаагүй нь арваннэгдүгээр сарын 21-нд тодорхой болсон байна. Захарченкогийн эх охиных нь гэрээс олдсон тэрмөнгийг бүртгэжбайжээ гэж ерөнхий прокурорын газраас мэдээлсэн байна.

Захарченкогонц их хэмжээний хахууль гурван ч удаа авч,албан тушаалаа урвуулан ашиглаж, шүүн таслах ажиллагаанд саад учруулж байна гэж сэжиглэж байгаа ажээ. Хурандааг 2016 оны есдүгээр сарын 9-нд саатуулсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин