27 компанийн 178,583 ширхэг хувьцаа арилжжээ

2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 178,583 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хар Тарвагатай" ХК /TVT/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол "Дархан зочид буудал” ХК-ийн /DZG/ ханш хамгийн өндөр буюу 13.68 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 225 ширхэг үнэт цаас21.9 сая төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр "MSE ALL" индекс 1,248.72 нэгж болж 1.33 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,384,831,895,786 боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ