Хаан ширээнээсээ буух товыг тохирчээ
Японы эзэн хааны хаан ширээнээсээ буух асуудал хариуцсан тусгай зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Ийнхүү эзэн хаан Акихито 2019 оны дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ буухаар болсныг зарлажээ.
Уг хуралдаанд тус орны ерөнхий сайд Шинзо Абэ оролцсон байна. Хааны том хүү, хунтайж Нарухито мөн оны тавдугаар сарын 1-нээс Японы шинэ эзэн хаан болох аж. Хаан ширээнээс буух товыг энэ сарын 8-нд албан ёсоор баталгаажуулах ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ