Алга болсон багийнхныг аврах ажиллагааг зогсоожээ

Аргентин улс 11 дүгээр сарын 15-нд алга болсон “Сан-Хуан” гэдэг шумбагч хөлөг онгоцны багийнхныг аврах ажиллагааг зогсоожээ. Тус улсын тэнгисийн цэргийн хүчний албан ёсны төлөөлөгч Энрике Бальби пүрэв гарагт ингэж мэдэгдсэн байна.

Тэрээр "Тэднийг эрж хайхад шаардлагатай өдрийн тоо хэтэрсэн бөгөөд шумбагч хөлөг онгоц хаана байгаа ул мөр олдоогүй. Хүмүүсийг аврах аргагүй болсон гэж" мэдэгджээ.

“Сан-Хуан” шумбагч хөлөг онгоцонд 44 хүн явжээ. Тэдний дунд тус орны түүхэнд шумбагч хөлөг онгоцныанхны эмэгтэй гишүүн Элиана Мария Кравчик явсан байна. Уг шумбагч хөлөг онгоц 11 дүгээр сарын 15-нд холбоо барихаа больсон юм. Үүнээс өмнөхөн багийнхан хөлөг онгоцонд осол болсон тухай мэдээлж байжээ. Шумбагч хөлөг онгоц алга болсон районд дэлбэрэлт болсон чимээбүртгэгдсэн байна. Эрж хайх-аврах ажиллагаанд хэд хэдэн оролцож байгаа юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин