БНАСАУ-д цохилт өгвөл учрах үр дагаврыг тооцоолжээ
Орос улс БНАСАУ-ын байдлыг цэрэг зэвсгийн хүчээр шийдвэрлэх гэвэл учрах үр дагаврыг тооцоолжээ. Тэд үүнд бэлтгэж байгаа бөгөөд хэрэг явдал ингэж өрнөх нь ОХУ-ын хувьд гэнэтийн явдал болохгүй юм гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев мэдэгджээ.
Умард Солонгост цохилт өгсөн тохиолдолд Оросын хувьд ч аюултайг Патрушев тэмдэглэсэн байна. “Манай хоёр орон хил залгадаг. Тиймээс бид бүх асуудлыг улс төрч-дипломатын аргаар шийдвэрлэхийг хүсч байна” гэж тэрээр онцлон тэмдэглэжээ.
Нэн шинэ “Хвансон-15” баллистик пуужин харавсан тухай дүрс бичлэгийг БНАСАУ-ын телевизээр түрүүнд нь үзүүлсэн юм. Одоо АНУ-ын бараг бүх нутаг Умард Солонгосын пуужингийн хүрч тусах бүсэд орж байгааг Пхеньяны эрх баригчид дурдаж байна.
БНАСАУ Вашингтон хотод цөмийн цохилт өгвөл, бараг нэг сая хүн амь үрэгдэнэгэж “National Interest” байгууллагын шинжээч Дэниэл ди Петрис тооцоолжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ