Эмч нар Энэтхэг эрийн гэдэснээс 7 кг төмөр гаргаж авчээ

Энэтхэгийн Мадхья-Прадеш муж улсын Сатна хотын мэс засалчид ер бусын хагалгаа хийж, энэ үеэр өвчтөний гэдэснээс 7 килограмм орчим гадны биет гаргажээ.

Мэс засалчид хоолны хордлого авсан байж магадгүй хэмээн үзэж байсан ч өвчтөний ходоодноос гарсан зүйлийг хараад цочирдсон байна.

Өвчтөний ходоодноос 1,5 кг олон арванзоос, сахлын хутга, шилний хэлтэрхий, чулуу, 6 дюм урт соёо хадаас гарчээ.Энэ талаар “The Independent” сонинд бичсэн байна.

Хагалгааны үеэр 35 настай тэрэгчин Максуд Ханы ходоодноос барагцаалвал 7 килограмм гадны биет буюу 263 зоос, 100 орчим хадаас гаргаж авчээ.

Сонинд дурдсанаар, Максуд Хан ходоод өвдөөд байна гэж эмнэлэгт ирсэн байна.

Өвдөж байгаа шалтгааныг тогтоохын тулд эмч нар түүнд дурангийн шинжилгээ хийхдээ бүр гайхаж орхижээ. “Ийм явдал бидний ажилд тааралдаж байгаагүй” гэж эмч нар сонины сурвалжлагчид хэлсэн байна.

“Ходоодонд орсон металл зооснууд түүнд ямар нэг асуудал үүсгээгүй нь сонин. Харин хэд хэдэн хадаас ходооны ханыг гэмтээж, дотуур цус алдахад хүргэж, ингэснээр гемоглобин эрс буурсан учирсүүлчийн агшинд хагалгаа хийсэн юм” гэж эмч нарын нэг ярьжээ.

Хан сэтгэцийн гажигтай болж таарчээ. Тэрээр тэрэгчнээр ажилладаг бөгөөд үйлчлүүлэгчид хөлсийг ньбутархай мөнгөөр төлдөг байсан гэж өвчтөний төрөл төрөгсөд хэлсэн байна.

Тэрээр удаан хугацааны туршид сэтгэл санааны гутралтай явж байгаа бөгөөд энэ байдлаа мартах гэж зоос болон бусад зүйлсийг залигадаг байсан байх гэж төрөл төрөгсөд нь үзэж байгаа ажээ. Одоо түүний амь насанд аюул байхгүй гэнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин