Медведевт "шараа тайлая" гэж хэлсэн өвгөн нас баржээ
Тэтгэврийн нэмэгдлээ ерөнхий сайд Дмитрий Медведевт явуулсныхаа дараа олонд танигдсан Томск мужийн оршин суугч, ОХУ-ын коммунист намыг дэмжигч Виктор Смирнягин лхагва гарагт нас барсан байна.Тус намынбүс нутгийн салбарын сайтад ингэж бичжээ.
2017 оны дөрөвдүгээр сард Белый Яр тосгоны Смирнягин оросын ерөнхий сайдад 60 рубль шилжүүлсэн байна. Медведевт бичсэн захидалдаа:“Тосгоноос нийслэлд – шараа тайлцгаая” гэж бичжээ.
Тэрээр60 рубль (одоогийн ханшаар бол – 2515 төгрөг юмуу даа – ред.,) шилжүүлэхдээ 133 рубль төлөхөд хүрсэн байна. Хавар нь тэр өөрийнхөөжишээг дагахыг бүх тэтгэврийнхэнд уриалаад, тэтгэвэр нэмсэн хэмжээ үнэхээрийн инээд хүрмээр гээд, “Тэд биднийг сонсож магадгүй. Их л орилж, хашигарч, сүр бадруулжбайсан энэ бутархай мөнгийгнь шидчихвэл тэд сонсоно. Ичмээр юм” гэжээ.
Мөнгө Медведевт хүрээгүй, учир нь тэр мөнгийг хүлээж авахаас татгалздсан хэрэг. Шилжүүлсэн мөнгийг буцааж авах гэвэл бас 133 рубль төлөхийг тэтгэврийн өвгөнөөс шаардсан ч, тэр татгалзсан байна.
Смирнягин 1940 онд Алтайн хязгаарын Баевын Паклино тосгонд төржээ. 1958 онд сургууль төгссөнийхөө дараа заводад хий-цахилгаан гагнуурчнаар ажлын гараагаа эхлэсэн байна. 1962 онд тэр Томск мужийн Верхнекетийн районы Белый Яр тосгонд гэр бүлийнхнийхээ хамт шилжиж иржээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ