Гаагийн шүүхэд хор уусан генерал нас баржээ
Хуучин Югославын асуудлаар ажилладаг олон улсын шүүхэд давж заалдсан тухай шийдвэрийг уншин сонсгох үеэр хор уусан хуучин Хорватын генерал Слободан Праляк нас баржээ. Телевизийн “HRT Vijesti” сувгаар лхагва гарагт ингэж мэдээлсэн байна.
Тэрээр хортой бэлдмэл уусныхаа дараа Гаагийн эмнэлэгт хүргэгдэн нас баржээ.
Хуучин Югославын иргэний дайны үедгэмт хэрэг үйлдсэн генералд 2013 онд 20 жил хорих ял оноосон юм.
Давж заалдах комисс анхан шатны шийдвэрийг дэмжсэний дараа Праляк шүүгчдэд хандан: “Генерал Праляк цэргийн гэмт хэрэгтэн биш,би та нарын шийдвэрийг няцааж байна” гэж мэдэгджээ. Тэгээд дараа нь жижигхэн шилэнд байсан шингэнийг уугаад, би хор хэрэглэсэн хэмээн хэлсэн байна. Шүүхийн хурлыг зогсоож, хэргийн газарт эмч нарыг дууджээ.
Тэршүүхэд татагдсан хуучин хорватын улс төр, цэргийн зургаан удирдагчийн нэг юм. Тэднийг хүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдэж, хууль дүрэм зөрчсөн гэж буруутгаж байгаа юм.
1991 оны арваннэгдүгээр сараас 1994 оны дөрөвдүгээр сардтэд Хорватад хорват бус хүн амыг устгах ялт ажиллагаанд оролцож,энэ ньхүмүүсийг нүүлгэн шилжүүлж, хууль бусаар баривчилж, өмчийг нь хураан, устгаж, гэр орныг нь нурааж, амь насыг нь хороосноор илэрсэн юм гэж шүүхийн шийдвэрт дурджээ.
Олон улсын Гаагийн шүүхСербийн Бүгд Найрамдах Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч асан Ратко МладичийгБоснид цэргийн гэмт хэрэг үйлдсэн буруутай гэжүзээд, арваннэгдүгээр сарын 22-нд түүндбүх насаар нь хорих ял оноосон юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ