Собчак өөрийн жинхэнэ зорилгыг тайлбарлажээ
"Төрийн тэргүүн болох биш, янз бүрийн асуудлын тухай ярих нь ерөнхийлөгчийн сонгуульд оролцох миний гол зорилго" гэж телевизийн хөтлөгч Ксения Собчак мэдэгджээ.
Тэрээр Донын Ростов хотод сонгуулийн өмнөх анхны штабаа нээх үеэр ингэж ярьсан байна.
“Оросын ерөнхийлөгч болох нь миний зорилго биш. Одоо огт ярихгүй байгаа янз бүрийн асуудлынтухай ярих нь миний зорилго. Хуулийн дагуузөвхөн ерөнхийлөгчийн сонгуулийнкампанит ажилдтелевизийн тодорхой цаг гаргаж өгдөг. Өөрөөр хэлвэл телевизор бол интернэт хэрэглэдэггүй,тодорхой сайтуудад яаж ордогийг мэддэггүй хүмүүст урьдын адил илүү сайн нөлөөлдөг. Тиймээсэнэ нь ил тод байдал, чөлөөт байдал, үнэний кампанит ажил юм. Уг кампанит ажлыгутга төгөлдөр болгохын тулд энэ нь холбооны улсын хэмжээний, чухамхүү ерөнхийлөгчийн кампанит ажил байх ёстой” гэж Собчак сэтгүүлчдэд хэлсэн байна.
Оросын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2018 оны гуравдугаар сард болох бөгөөд сонгуулийн өмнөх кампанит ажил бүр арванхоёрдугаар сард эхлэх ёстой. Собчаксонгуульд “бүгдийн эсрэг” нэр дэвшигчээр оролцох гэж байгаа юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ