Дауны өвчинтэй бүсгүй миссийн титэм хүртжээ

АНУ-дДауны хамшинжөвчинтэй бүсгүй сайхан бүсгүйн тэмцээнд анх удаа түрүүлж, “Миннесотын мисс”-ийн титэм хүртжээ.

Муж улсын сайхан бүсгүй цолыг 22 настай Микайла Холмгрен авсан байна. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй бүсгүйчүүдийн дунд зохион байгуулж байсан ийм арга хэмжээнд өмнө нь ч оролцож байжээ.

Шүүгчдийн хэлснээр, Микайла өөрийн инээмсэглэл, бүжгийн үзүүлбэрээр тэмцээнд түрүүлсэн байна. “Миний хувьд бүжиг бол өөрийгөө илэрхийлэх арга. Би юу хийж чаддагаа хүмүүст харуулахыг хүсдэг” гэж зургаан наснаасаа бүжгээр хичээллэж байгаа Холмгрен бүсгүй хэлжээ.

Тэмцээний гүйцэтгэх захирал Дениз Уоллис шүүгчдийн шийдвэрт сэтгэл дүүрэн байгаагаа дурдсан байна. “Бүсгүй иймэрхүү тэмцээнд оролцуулж байх хэрэгтэй хүмүүсийн нийгэмлэгийг төлөөлж чадахыг тэмцээн үзсэн хэн ч ойлгоно” гэж Уоллис хэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин