БНАСАУ дахин баллистик пуужин туршжээ
Умард Солонгос дахин баллистик пуужин харваж, 1000 орчим километр нисээд, Японы эдийн засгийн бүсэд унасан байна. Ингэхдээ пуужингийн нислэгийн хамгийн дээд өндөр нь 4000 гаруй километр байжээ. Пентагоны мэргэжилтнүүд үүнийг баллистик пуужин байсан гэж урьдчилан дүгнэсэн байна. Энэхүү туршилттай холбогдуулан АНУ, Япон, Өмнөд Солонгосын төлөөлөгчид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг яаралтай хуралдуулахыг шаардсан бөгөөд уг хуралдааныг өнөөдөр хийхээр товложээ.
Сүүлд нь Өмнөд Солонгосын штабуудын дарга нарын нэгдсэн хороо тодруулахдаа, пуужин 960 орчим километр нисч, нислэгийн өндөр нь 4500 километрт хүрснийг дурдсанбайна.
Энэ нь есдүгээр сарын 15-наас хойш БНАСАУ-ын хийсэн анхны туршилт юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ