Компьютерын томографын тухай юу мэдэх хэрэгтэй вэ?
Олны хамгийн сайнмэддэг бөгөөд байнга ашигладаг бие болон дотор эрхтнүүдийг харах аргуудын нэгкомпьютерын томографын тухай өгүүлэх гэж байна.Энэ нь хүний биеийн тод дүрсийг харахын тулд мөн рентген туяа хэрэглэдэг арга юм. Компьютерын томограф нь анагаах ухаандүнэхээр хувьсгал хийсэн бөгөөд маш хурдан үйлдэлтэй, өндөр нарийвчлалтай учирбие, эрхтнүүдийн дүрсэнднь уламжлалт рентген зургийн тэр дутагдлууд байдаггүй (жишээлвэл,эрхтнүүд бие биеэ халхлан давхарлаж харагддаггүй). Ердийн компьютерын томографын сканер нь рентген хоолой болон бие биеийн эсрэг байрладаг детекторууд юм. Рентген хоолой нь цацрагийн урсгал үүсгэн, хүний биеийгхүрээлж, детекторууд нь хүний биеэрдамжин өнгөрч буй туяагзурагладаг.
Нэг бүсийг (жишээлвэл, цээжний хөндийг) компьютерын томографаар шинжилэхэд цацрагийн тун нь 5-10 м3в байх бөгөөд өөрөөр хэлвэлердийн рентгенграфынхаас ойролцоогоор 50-100 дахин их юм .Тиймээс их давуу талтай хэдий ч, эмнэлгийн зохих шаардлага байгаа нөхцөлд л компьютерын томографын зураг авахуулах ёстой.Гэхдээ хэт ихсүртэй айх хэрэггүй, тодруулвал50 м3в—тай тэнцүү рентген т уяа авахад л хавдрын давтамж нэмэгддэгийгХирошима, Нагасакийн атомын бөмбөгдөлтөөс амь гарсан хүмүүст хийсэн шинжилгээ харуулдаг байна.
Сонирхолтой баримтууд:
1.Компьютерын томографыг зохион бүтээсэн Комак, Хаунсфилд нар 1979 онд Нобелийн физиологи, анагаах ухааны шагнал хүртсэн юм.
2. Домогт “Биттлз” хамтлаг анагаах ухааны салбарт чул мөрөө үлдээжээ. Компьютерын томографыг зохион бүтээгчдийн нэг Грегори Хаунсфилд “Electrical and Musical Equipment” компанид ажиллаж байсан бөгөөд угкомпани “битлз”-ийн амжилтын ачаарХаунсфилдын судалгааг санхүүжүүлж, дэлхийн анхны компьютерын томографын сканерыг үйлдвэрлэж чаджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ