Хунтайж Харри жүжигчин бүсгүйтэй сүй тавьжээ

Британийн хатан хаан хоёрдугаар Елизаветагийн отгон ач хүү хунтайж Харри болон Америкийн жүжигчин бүсгүй Меган Маркл нар сүй тавьсан тухайгаа зарлажээ. Twitter-ийн нийгмийн сүлжээний албан ёсны “Clarence House” хуудсанд энэ тухай мэдээ тавигдсан байна.Хурим 2018 оны хавар болох гэнэ.

Харри, Меган хоёр арваннэгдүгээр сард сүй тавьсныг мэдээнд дурджээ. Хунтайж энэ тухайгаа хатан хаан болон гэр бүлийн бусад хүнд хэлсэн байна. Мөнсүйт бүсгүйн эцэг, эхийн зөвшөөрлийг ч бас авчээ. Харин Меган нь Гарригаас гурван насаар ах гэнэ.

Харригийн ах Уильям гэргий Кэтринийхээ хамт энэ баярт мэдээг хэдийнэ тайлбарласан байна. Бид Харри, Меган хоёрын өмнөөс маш баяртай байна. Бид Мегантай танилцаж, Харри тэр хоёрын хичнээн аз жаргалтай байгааг харвал маш их баяртай байх болно” гэж Уильям, Кэтрин хоёрын хэлснийг хатан хааны гэр бүлийн Twitter-т дурджээ.

Меган Маркл интернационалч гэр бүлд төржээ. Түүний эх нь Африк гаралтай, эцэг нь цагаан арьстан. Меган Торонто хотод суудаг бөгөөд энд өнгөрсөн оны тавдугаар сард хунтайж Харритай танилцжээ.

Америкт тэр телевизийн “Давагдашгүй хүчин зүйл” цуврал киноны дүрд тоглон нэрд гарсан байна. Түүнчилэн телевизийнхэд хэдэн цуврал кино, бүрэн хэмжээнийкинонд тогложээ.

Хунтайж Харригийн хувьд тэрээр 33 настай. Сэндхерстийн хатан хааны цэргийн академийг төгссөн.Афганистанд хоёрудаа томилолтоор очиж, нисдэг тэрэгнийнаводчикийн хувиар байлдааны ажиллагаанд оролцож байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин