Цогцос бүхий завь Японы эрэгт иржээ

Найман хүний цогцос бүхий завь Акита мужийн Ога хотын хавиар Японы эрэгт ирсэн байна. Энэ талаар Японы эргийн хамгаалалтын албанаас даваа гарагт хэвлэлийнхэнд ингэж хэлжээ.

Зарим цогцос хэдийнэ араг яс болсныг дурдаж байна. Хэв журам сахиулагчид завь хаанахынх болохыг тодруулахаар ажиллаж, нас барсан хүмүүсийг тогтоохоор оролдож байгаа гэнэ. Харин завинд ямар ч тэмдэг тэмдэглэгээ байхгүй аж.

Умард Солонгосын модон завиуд Японы эрэгт үе үе хүрч ирдэг байна. Тухайлбал, БНАСАУ-ын гурван иргэн бүхий чиргүүл завь арваннэгдүгээр сардИсикава мужийн эргийн хавьдЯпон тэнгист хөвж явжээ. Завинд нийтдээ 15 хүн байсан ч, бусад 12 хүн хэрхэсэн нь тодорхойгүй байгааг мэдээлж байна.

Завь маягийн гялгар уутан дээр суусан БНАСАУ-ын баснэг оргодол долоодугаар сарынсүүлчээр Японы эрэгт иржээ. Өмнөд Солонгосын кино үзэж байгаад нийгмийг аюулаас хамгаалах яамны ажилтнуудтай тааралдсан учир цаашид баривчлагдахаас эмээн Умард Солонгосоос оргосон гэж тэр хүн байцаалтын үеэр ярьсан байна.

Тэрээр Чхонжин боомт хүрч, загасчдын хамт модон завиар Япон тэнгист гарч чаджээ. Тийнхүү эргээс холдож ирэх үед тэр завь маягийн хийлсэн гялгар уут тэврэн завинаас үсэрсэн байна. Эцсийн бүлэгт тэр урсгалд хөөгдөн Ямагути мужийн эрэгт иржээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин