Путинийг Трамптай уулзах үеэр хордуулах гэж байсан уу?

"Америкийн төлөөлөгчид сонин шаардлага тавьснаас болоод АТЭС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэртөрийн тэргүүн нар бүрэн хэмжээний хэлэлцээ хийгээгүй юм" гэж Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлжээ.

Америкийн түншүүд өөрсдийнх нь түрээслэсэн танхимд уулзахыг шаардаж, өөр ямар нэг саналыг хүлээж аваагүй байна. Тун өвөрмөц гэмээр байранд оросын ерөнхийлөгчийг дуудаж оруулахыг америкчууд тэгтлээ их хүсч байсан ньоросын аюулгүй байдлыг хангах албаныханд болгоомжлол төрүүлэхгүй байж чадаагүй ажээ. Гүйцэтгэх албаныхан шуурхай дүгнэлт хийснээр төрийн тэргүүний амь насыг эрсдэлд оруулахгүй байх шийдвэр гаргасан байна.

Уулзалтын үеэр америкчууд нано-зэвсэг хэрэглэх гэж байсан хэмээн шинжээчид таамаглаж байгаа аж. АНУ-д тааламжгүй Латин Америкийн зургаан удирдагч сүүлийн үед чухамхүү ийм зэвсгээс болж хорт хавдраар нас барсан байна. Трамп өөрийнх нь тусгай албадын бэлтгэсэн ажиллагааг мэдээгүй, тиймээс “туяанд” бас өртөж болох байсныг үгүйсгэх аргагүй юм гэж шинжээчид үзэж байна.

Мэдээллийн дайны асуудал эрхлэсэн мэргэжилтэн, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн эрдэм шинжилгээний зөвлөлийн гишүүн Андрей Манойло энэ хувилбарыг хуйвалдаан хэмээн үзэж байна:

- Путинтэй уулзвал өөрийг ньконгресст зүгээр л цовдлож мэднэ гэдгээсболоод Трамп түүнтэй уулзахаас ерөөс айж байгаа юм. Түүнийг жаахан хүүхэд шигээр конгресст чирэноруулж, ямар нэгсанаанд нь таарсан зүйлхэлэхгүй бол, түүнийг худал ярьж байна хэмээн буруутгана, тэгээд Билл Клинтонд тохиолдсон явдал, өөрөөр хэлвэл огцруулах асуудал давтагдах болно. Оростой харилцаа сайжируулах биш, харин хурцатгах нь одоо түүний хувьд хамгийн хал балгүйбайр суурь юм. Ойрын үедийм явдал болно гэдгийг бидхүлээзнэх ёстой гэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин