“Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль”-ийн төслийг боловсруулна
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаан Монголбанкны уулзалтын танхимд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 14 цагт болж, дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
- Активын чанарын үнэлгээ (AQR)-ний явцын тайлан
- Банкийг дахин хөрөнгөжүүлэх эрх зүйн баримт бичгийн төсөл.
Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу “Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль”-ийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй байгуулав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ