Хүмүүсийн 30 хувь нь нойр булчирхай биеийн аль хэсэгт байдгийг мэддэггүй
Та хүний биеийн анатомийг сайн мэддэг үү? Зүрх, ходоод хаана байдгийг хүн бүр итгэлтэй зааж чадах биз ээ. Харин бусад эрхтэн, дэлүү болон чацархай юмуу цөсний хүүдий зэрэг газрыг заахад бидний заримд нь бэрхшээл учирч болох юм.
Британийн Ланкастерын их сургуулийн эрдэмтэд багахан судалгаа хийж, жирийн хүмүүс анатомийгаль хэр сайн мэддэгийг шалгахаар шийджээ. Тэд дунджаар 36,7 настай сайн дурын 63 хүнийг туршилтад оролцуулсан байна.
Тэдэнд хүний биеийн дүрс өгч, түүнд биеийн янз бүрийн хэсэг болон эрхтнүүдийг байрлуулахыг санал болгожээ.Ингэхдээ хүний биеийн дотор юу юу байдгийг лгол нь сонирхсон бөгөөд харин чих юмуу хөл хаана байдгийг хүмүүс мэднэ гэдэгт эрдэмтэд яалт ч үгүй огтхон чэргэлзээгүй байна.
Эрдэмтэд судалгааныхаа дүнг “Anatomical Sciences Education” сэтгүүлд нхийтлүүлжээ. Бүх оролцогч тархийг зөв байрлуулсныг тэд баяртай нь аргагүй дурдсан байна. Харин бусад эрхтний тухайд гэвэл, байдал тийм ч баярлахаар биш байжээ. Эрчүүд, эмэгтэйчүүдийн 90 гаруй хувь нь нүдний эвэрлэг бүрхүүлийгзөв байрлуулж,70% нь уушиг хаана байдгийг мэдэж, 80 гаруй хувь ньбамбай булчирхайг баараггүй заасан байна. Гэтэлнойр булчирхай, дэлүү, цөсний хүүдийболон бөөрний дээд булчирхай хаана байрладгийг бүр муу мэдэж байжээ.Оролцогчдын гуравны нэг хүрэхгүй нь лэдгээр эрхтнийгзөв байрлуулах даалгаврыг сайн гүйцэтгэсэн байна.
Эрчүүд булчингуудхаана хаана байдгийг эмэгтэйчүүдээс хавьгүй илүү сайн заажээ. Тухайлбал, хоёр толгойт булчин хаана байдгийг эрчүүдийн 80 гаруй хувь, харин эмэгтэйчүүдийн дөнгөж 50 хувь нь мэдэж байсан байна. Гэхдээ эмэгтэйчүүд дэлүүг хамгийнзөв байрлуулж байжээ. Мэргэжилтнүүд судалгааны дүнд сэтгэл дундуур байгаа бөгөөд олонхи хүн анатомийн талаар мэдлэг тунмуутай байна гэж үзсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ