Зул сарын яармагийн үеэр хадлага үйлдэхийг уриалжээ

“Исламын улс” бүлэглэлийн гишүүд Европт зул сарын яармагийн үеэр халдлага үйлдэхийг уриалсан ухуулах материал тарааж эхэлснийг “Дейли мэйл” сонинд мэдээлсэн байна.

Хэт даврагч үзэлтнүүд менежерүүдийн тусламжтайгаар уриалга бүхий зураг тарааж байна. Нэг ийм зурагт жишээ нь,хүлээстэй Санта-Клаусыг дүрслэж, түүний ард нь Лондон хотын Рижент гудамжны дэвсгэр дээр амиа золиослогч зогсож байна.Тэгээд англи, франц, герман хэлээр “Удахгүй танай баярт” гэж бичжээ.Өөр нэг зурагт Парисын Эйфелийнцамхаг руу чиглэсэн хуртга бүхий гар зурсан байна.

Ухуулах материалуудыг кибер аюулын тухай мэдээлэл дагнан цуглуулдаг “BlackOps Cyber” агентлаг илрүүлжээ.

Сонинд дурдсанаар, 2016 оны 12 дугаар сарын 19-ний терророос хойш нэг жил болж байгаатай холбогдуулан Берлинд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэх Сирийн зургаан иргэнийг германы цагдаанар баривчилсны дараа ийнхүү уриалах болсон байна. Тэгэхэд нэг ачааны машин Брайтшайдплац талбай дахь зул сарын яармаг дээр бөөн хүмүүсийг дайрсан юм. Үүний улмаас 11 хүн амиа алдаж, бас 50 орчим хүн бэртэж гэмтсэн билээ.

Хүн олноороо цуглардаг газруудад аюулгүй байдлыг хангах хүч нэмэгдүүлсэн арга хэмжээ авах хэдий ч,сонор сэрэмжтэй байж, эрх баригчдын зөвлөмжийг дагахыгжуулчдад зөвлөж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин