Оросын ерөнхийлөгчид Борис Титов нэр дэвшинэ
“Өсөлтийн нам” Оросын ерөнхийлөгчид бизнес-омбудсмен Борис Титовын нэрийг дэвшүүлнэ гэж тус намын төлөөлөгч Интерфакс агентлагийн сурвалжлагчид хэлжээ.
Намын улс төрийн зөвлөл арваннэгдүгээр сарын 26-нд Краснодарын хязгаарын Абрау-Дюрсо тосгонд хийсэнхуралдаанаасаа Титовын нэрийг дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Интерфакс агентлагийн нэмж тодруулснаар, түрүүнд нь “Өсөлтийн нам” дотоодынсонгууль явуулж, үүнд Титоваас гадна “Шударга Орос” намын гишүүн асан Оксана Дмитриева, түүнчилэн интернэт-омбудсмен Дмитрий Мариничев нар оролцжээ.
Оросын ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны гуравдугаар сард болох юм. Сонгуульд оролцох бодолтой байгаагаа ОХУ-ын коммунист намын удирдагч Геннадий Зюганов, ОЛАН-ын дарга Владимир Жириновский, телевизийн хөтлөгч Ксения Собчак, Екатерина Гордон, түүнчилэн бизнесч Сергей Полонский нар мэдэгдээд байна.
Оросын одоогийн ерөнхийлөгч Владимир Путин ерөнхийлөгчийн албан тушаалд дахин нэр дэвших эсэхээ мэдэгдээгүй байгаа юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ