"Алтыг нь аваад, авдрыг нь хаядаг"-аа хэзээ болих вэ?

Монголчууд бидэнд Ази тивд орших асар том газар нутаг дээр амьдрах аз завшаан тохиожээ. Энэхүү уудам өргөн тал нутгийн маань газрын гүнд төрөл бүрийн эрдэнэс баялаг их хэмжээгээр байгааг судалж тогтоосон билээ.

Анх 1991 оноос Засгийн газрын 304 дүгээртогтоолын дагуу “Алт” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш уул уурхайн салбар өнөөг хүртэл эрчимтэй хөгжиж, Монгол Улс дэлхийн анхаарлын төвд зүй ёсоор ордог болов.

Гэтэл өнгөрсөн 20 жил ёстой л алтыг нь аваад авдрыг нь сүйдлээд орхисонуул, толгод, нуга хөндий Монголоор дүүрэн боллоо. Угтаа уул уурхайн үйл ажиллагааг нөхөн сэр­гээлттэй нь зэрэгцүүлэн явуулдаг нь дэлхий дахинд хэ­рэг­­жээд удаж байгаа прак­­тик.

БНСУ-ын хувьд хээрийн суурь судалгааг маш сайн хийсний үндсэн дээр ямар байдлаар нөхөн сэргээлт хийх зураг төслөө гаргаад, ус зайлуулах систем зэрэг бүх зүйлсээ төлөвлөөд нөхөн сэргээлт хийдэг аж. Харин Монголд бол хөрсөө хучаад, услаад, шимт хөрсөн дээрээ ямар нэгэн ургамал тарьчих л юм бол нөхөн сэргээлт хийгдлээ гэж үздэг. Мөн хур тунадасны хэмжээ маш бага байдаг учир ус борооны улмаас тухайн газрыг эвдрэнэ гэдэг тооцоолол бага байдаг. Монголд хур тунадасны хэмжээ бага байдаг ч нэг удаа орж байгаа хур тунадасны хэмжээ их байдаг. Нэг удаагийн их хэмжээгээр орсон борооны ус урсаад явахдаа нөхөн сэргээсэн газрыг эвдлэх байдал үүсдэг.

Сүүлийн үеийн судалгаанаас харахад Төв аймгийн хэмжээнд уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас хөндөгдөж, нөхөн сэргээлт хийх шаардлагатай 9088 га газар байгаа аж. Нөхөн сэргээлт хийх шаардлагатай 9088 га газрын 350 га газар эзэнгүй орхигдсон бол 115 га газар “нинжа”-ийн үйл ажиллагаанаас болж хөндөгджээ.

Түүнчлэн Монголд ихэнхи уул уурхайн аж ахуйн нэгжүүд өөрсдөө газрын хэвлийн нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй байдаг. Энэ явдлыг гадаад орнуудын хувьд хориглодог. Учир нь нөхөн сэргээлтийг хийх аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрөлтэй атлаа, мэргэжлийн байгууллага байх ёстой гэсэн шалгуур байдаг аж.

Манайх даруйхан энэ чиглэл рүү хандсан хууль эрх­зүйн орчинг бий болгохгүй бол хөдөө тал минь хөндийлж ухсан хоосон нүхээр дүүрч, хөрсөн доор нь сэг зэм л үлдэх болоод байна. Эх орон, байгаль орчноо харлан хамгаалах нь хүмүүс бидний үүрэг шүү дээ.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ