Орон гэргүй эрд 300 мянган доллар цугларчээ
АНУ-д хэцүүхэн байдалд орсон эмэгтэйд туслан, сүүлчийн мөнгөө өгсөн орон гэргүй нэгэн эрд Краудфандингийн сангаар дамжуулан 300 мянга орчим доллар цуглуулаадбайна. Түүний сайхан сэтгэл, уриалгахан зангийн тухай “Philadelphia Inquirer” сонинд бичжээ. Сар орчмын өмнө 27 настай Кейт Макклюр бүсгүй найз бүсгүйтэйгээ уулзахаар Филадельфи хот руу өөрийн машинаар гарсан байна.Хотын захад орж ирэхэд түүний машины бензин дуусчээ.
Цаг орой болсон учир Кейт бүсгүй яахаа мэдэхээ больжээ.Бүсгүйөөрийнсүйт залуу руу утасдаж,тэрнь хэсэг хугацааны дараа ирэхээр болсон байна.Энэ үед ойрхон гүүрний дор бор хоногийг өнгөрүүлж, ном уншиж, хүмүүсийн өгсөн зүйлийг авч, өдрийг замын хажууд өнгөрүүлдэг орон гэргүй Жонни Боббит гэдэгхүн түүн дээр иржээ. Тэр эр бүсгүйг "машиндаа суугаад өөрт нь үлдсэн 20 доллараар бензин аваад иртэл хүлээж бай" гэж хэлсэн байна. Хэсэг хугацааны дараа тэр үнэхээр канистртай бензин авчирч, Кейтийн машинд хийж өгчээ. Бүсгүйд бэлэн мөнгө байгаагүй учир буцаж ирэхдээ Жоннид мөнгийг нь буцаан өгөхөөр амласан байна.
Дараа өдөр Кейт болон түүний сүйт залуу МаркД’ Амико нар тэр газарт ирж, Жоннийг олоод талархал илэрхийлэн мөнгийг нь буцаан өгчээ. Үүнээс хойш тэд үүгээр өнгөрөх бүртээ Жоннтой мэнд усаа мэдэж, тэр бүрийдээ түүнд цөөн тооны доллар өгдөг болсон байна.
34 настай эр урьд нь түргэн тусламжийн эмч байсан бөгөөд мансууруулах бодистой холбоотойгооражилгүй, хөрөнгөгүй, орон гэргүй болжээ.
Кейт, Марк хоёр Жоннид материаллаг талаар туслахаар шийдсэн байна. Эхлээд түүнд зориулан үүргэвч дүүрэн дулаан хувцас өгөхөд тэр маш их баярлажээ. Дараа нь залуус Боббитын амьдралыг сайн тийш нь өөрчлөхөөр оролдоод үзье гэж шийдсэн байна. Бүсгүй болсон явдлын тухай цахим сүлжээнд бичиж, Жоннид байр хөлсөлж, хэрэгтэй зүйлээр туслахын тулд 10 мянган доллар цуглуулахааркраудфандингийн “GoFundMe” санд хуудас нээжээ.
Боббит одоогийн таагүй байдлаас гарч, дахин нийгмийн бүрэн эрхт гишүүн болохыг хүсэх нь лавтай гэж Марк хэлсэн байна.
Гэтэл бодит байдал бүхий л хүлээлтээс давжээ.11 дүгээр сарын 23-ны өдрийн оройны байдлаар, 5-100 хүртэл доллар хандивласан 9 мянган хүнээс Жоннид туслах санд 280 мянган ам.доллар цугларсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ