Террористууд Египтийн сүмийг дэлбэлжээ

Террористууд Синайн хойгийн умард нутгийн Эр-Рауд тосгоны сүмд халджээ. Баасан гарагийн мөргөлийн үеэр буюу сүмд олон хүн байдаг үед халдлага үйлдсэн байна. Аймшигт террорын ажиллагааны улмаас 235 хүн амь үрэгдэж, 130 орчимхүн шархаджээ.

Сүмд хэд хэдэн удаа дэлбэрэлт болж, хүмүүсийг гадагш зугатан гарах үед террористууд тэднийг автомат муугаар буудсан байна.

Зарим мэдээгээр тэд хэд хэдэн жийп хөлөглөн иржээ. Хоёр жилийн өмнө өөрийн халифатыг зарласан “Исламын улс” бүлэглэлд үнэнч гэдгээ тангарагласан “СинайнВилаят” бүлэглэл энэ аймшигт яргалалыг үйлдсэн байж болзошгүй байна. Энэхүү байгууллагын гишүүд цэргийн харуулын байр, зэвсгийн агуулахуудад халдаж, Синайн хойгийн умард нутгийн цагдаагийн хэсгүүдийг эзлэж байжээ.

Өнгөрсөн жил Каир, Алексадри, Танта хотын христийн сүмүүдэд дэлбэрэлт болж, олон арван хүн амь насаа алдсан нь Ойрхи Дорнодын онц байдлыг дахин тогтооход хүргэсэн юм.

Ийнхүү сая сүмд халдсан нь Сирийн нутагт “Исламын улс” бүлэглэл хэд хэдэн удаа стратегийн ялагдал хүлээсэнтэй холбоотой байх гэж зарим мэргэжилтэн үзэж байна. Террористууд байдлыг тогтворгүй болгож, засгийн газрыг дэмждэг Синайн хойгийн лалын шашинтнуудыг айлгахдаа ямар ч найдлагагүй байдлыг аврахаар санаархаж байна.

Синайн хойгийн умард нутаг таван жил гаруйн турш цэргийн хаалттай бүс хэвээр байгаа юм. Хойгийн албан ёсны бус нийслэл Эль-Арише хотод сүүлийн гурван сард дөрвөн удаа хөл хорих цаг тогтоож байна. Мөргөлдөөний бүсэд Египетийн армийн хүнд хуягт техник ажиллаж байгаа бөгөөд исламын террорын эсрэг тэмцэл үргэлжилж байна.

Террорын ажиллагааг мөрдөн шалгах тусгай комисс байгуулж, төрийн болон нийгмийн чухал чухал бүх албан байгууллага, түүний дотор сүмүүдийг хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад авчээ.

Тус оронд үндэсний гурван өдрийн гашуудал зарласан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин