Аймшигтай утаа Шинэ Делиг нөмөрчээ

Та амьсгалах бүртээ тамхины утаа уушиглаж байна гэж төсөөлөөд үз дээ. Саяхан Дели хотод бараг л ийм байдал үүсч, хот тэр чигтээ утаа тортогонд дарагджээ. Хэдхэн хоногт оршин суугчид 44 ширхэг янжуур татахын дайтай агаараар амьсгалж байжээ.

Уг үйл явдлыг үзүүлсэн зургуудаас:

Энэ бол чанаргүй, муу зураг биш. Байгаа нь лийм бүүдгэр орчин.

Дели хотын агаарын бохирдлын хэмжээ хамгийн багаар бодоход 50 дахин их байжээ.

Үхэр ч яахав удаан явдаг амьтад болохоор гайгүй. Харин хурдтай давхиж яваа жолооч нар битүү утаан дунд юу байгааг таах аргагүй юм.

Үд дундын хурц нартай байхад төөрчихөж ч мэднэ.

Делид хүн бүр амны хаалт зүүж сураагүй аж.

Утаан манан дунд харагдах дүрсээр өмнө нь хэн байгааг таахад туйлын бэрх.

Үзэсгэлэнтэй уран барилга хорт утаан дунд сүүмэлзэн харагдана.

Шинэ Делигийн өглөө өглөөний цайнаас биш, харин утаа униараас эхэлдэг.

Гэвч хүмүүс нь ийм байдалдаа их дасчихсан учир юуч анзаардаггүй болжээ.

Нисгэгчдэд орчин үеийн навигацын тоног төхөөрөмж байдаг нь сайн хэрэг.

Харин гадаа ажилладаг хүмүүст бүр ч аймшигтай.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин