Зүрхний өвчин, цусны бүлэг хоёр холбоотойг илрүүлжээ
Агаарын бохирдол ихтэй нөхцөлд хоёр (А), гурав (В) юмуу дөрөвдүгээр (АВ) бүлгийн цустай хүмүүст зүрхний тэжээлийн дутмагшил өвчин тусах эрсдэл нэгдүгээр (0) бүлгийн цустай хүмүүсийнхээс хавьгүй их байдгийг Америкийн Солт-Лейк-Сити хотын анагаах ухааны төвийн Зүрхний хүрээлэнгийн мэргэжилтнүүд тогтоожээ.
АВО-гийн (II, III болон IV бүлгийн цустай хүмүүсийг хэлж байгаа юм) гентэй байх ньтитэм судасны өвчинтэй хүмүүстзүрхний дутмагшил үүсэхэд нөлөөлдөг тухай саяхан эрдэмтэд мэдэгдэж байсан юм. АВО-гийн гентэй хүмүүсагаарын бохирдол ихтэй үед зүрхний дутмагшилд “орох” эрсдэл аль хэр ихбайдгийг мэдэж авах зорилгыг сая шинжээчид тавьжээ.
Мэргэжилтнүүд энэ асуудлыг судлахдаа,1993-2007 оны үеийн өвчтөнүүдийн тухай мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Үнэхээр дээр дурдсан гурван бүлгийн цустай хүмүүсIбүлгийн цустай хүмүүсийг бодвол хавьгүй их эрсдэлтэй байдгийг туршилтын явцад олж авсан мэдээ баримт нотлож байна гэж судалгааны багийн ахлагч Бенжамин Хорнярьжээ.
Тийнхүү бохир бодисуудын агууламж нэг шоо метрт 25 микрограммаас давахад зүрхний дутмагшилд орох эрсдэл ихэсдэг нь илэрсэн байна. ИнгэхдээII, III, IV бүлгийн цустай хүмүүсийн хувьд хорт бодисуудын агууламж 10 микрограммаар нэмэгдэх бүрийдзүрхний тэжээлийн дутмагшилөвчин тусах эрсдэл бүтэн 25%-иар нэмэгддэг аж. ТэгвэлI бүлгийн цустай өвчтөнүүдийн хувьдийм эрсдэлердөө 10%-иар нэмэгддэг байна.
Гэвч үүнтэй холбогдуулан сандарч тэвдэх хэрэггүй гэж шинжээчид ярьж байна. Харин энэ тухай мэдэж байх хэрэгтэй гэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ