Шумбагч хөлөг алга болсон газарт дэлбэрэлт болжээ

РИА Новости агентлаг Аргентины тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгчийн хэлснийг иш татахдаа,тус орны “Сан-Хуан” шумбагч хөлөг онгоц алга болсон газарт дэлбэрэлт болох чимээ сонсогдсоныг мэдээлжээ.

Тэрээр “Дэлбэрэлттэй төстэй цөмийн бус шинжтэй нэг удаагийн, сонин, богинохон, хүчтэй үзэгдэл болсон” тухай хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн байна.

Цаг агаарын нөхцөл муу байгаа хэдий ч, арваннэгдүгээр сарын 15-нд холбоо барихаа больсон шумбагч хөлөг онгоцыг эрж хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Угажиллагаанд Америк, Британийн хүчин оролцож байгаа бөгөөд удахгүй Оросын шумбагчид болон “Янтарь” хөлөг онгоц тэдэнтэй нэгдэх аж.

Төлөөлөгчийн хэлснээр шумбагч хөлөг онгоц байгаа газар болон түүний тухай яг тодорхой, нотлогдсон баримт олдох хүртэл “Сан-Хуан” хөлөг онгоцыг эрж хайх ажил үргэлжлэх гэнэ.

Алга болсон шумбагч хөлгийн баг 44 гишүүнтэй бөгөөд Ушуайя боомтоос Мар-дель-Плата хот руу явж байжээ. Шумбагч хөлөг онгоцны хүчилтөрөгчийн нөөц зургаан өдөрт хүрэлцэх аж. Багийнхан сүүлийн удаа холбоо барихдаа осол, аваар болсон тухай мэдээлсэн байна.

Хүчилтөрөгчийн нөөц дуусаж байгаа учир одоо эрж хайх ажиллагаанд туйлын чухал үе байгаа аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин