”Материалимпекс” ХК-ийн ханш 15 хувиар унажээ
Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөрI, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 969,358 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Жуулчин Говь" ХК /JGV/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувьөссөн бол "Материалимпекс” ХК-ийн /MIE/ ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 130 ширхэг үнэт цаас 12.9 сая төгрөгөөр арилжаалагдлаа. Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 17,916 ширхэг үнэт цаас 1.7 тэрбум төгрөгөөр арилжаалагдлаа. Энэ өдөр "MSE ALL" индекс 1,257.51 нэгж болж 1.89 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,413,489,557,901 боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ