“Жижиг дунд бизнесийн санхүүгийн хүртээмж 2017” форум боллоо

Монголын Банкны холбоо болон Европын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Жижиг дунд бизнесийн зөвлөх үйлчилгээ хөтөлбөртэй хамтран “Жижиг дунд бизнесийн санхүүгийн хүртээмж форум 2017” арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Өнөөдрийн форум “Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулагдлаа.

Тус форумаар “Санхүүгийн хүртээмж ннь бизнесийн өргөжилт хөгжилтийн гол асуудал бөгөөд хүрэлцэхүйц хэмжээний санхүүжилтгүйгээр хөрөнгө оруулалт инноваци хийх боломжгүй. Монголбанкны энэ онд гаргасан “Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил, санхүүилжтийн байдал” судалгаагаар “жижиг дунд бизнесийг аржилааны банкууд хамгийн сайн дэмждэг” гэсэн үр дүн гарсан хэдий ч санхүүжилт авахад гардаг хүндрэл нь бизнесийн ялангуяа жижиг дунд бизнесийн өсөлтийг сааруулдаг үндсэн бэрхшээл” гэдэг асуудлыг онцоллоо.

Мөн форумд оролцогчдын зүгээс “ЖДБ-ийн бодлого, бизнесийн орчныг тодорхой болгох, санхүүүжилтийн орчин, нөхцлийг сайжруулах, энэ хүрээнд шинэ төрлийн зорилтот бүтээгдэхүүнийг бий болгох, судалгаа мэдээллийг нарийвчлан гаргах, тогтмолжуулах гэсэн чиглэлүүдээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, цаашид нэгдсэн бодлого, чиглэл дор хамтран ажиллах ёстой” гэдгийг чухалчилсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ