98 настай ээж 80 настай хүүгээ асарчээ

80 наснаас хойш хүний бие цоо эрүүл байна гэж үзэхэд хэцүү. Тийнхүү 80 настай Том Китинг 2016 онд Британийн Ливерпуль хотын асрамжийн газарт иржээ. Харин жилийн дараа түүн дээр ээж нь иржээ. Ингэхдээ ээж нь чадал тэнхээгүй болсноор ирсэн хэрэг биш гэнэ. Хүүгийнх нь биеийн байдлаас болоод тус дэм шаардлагатай болсон учир 98 настай Ада эмээг дууджээ. Гайхалтай...

Хэн нэгэн хүн Томыг “ээж амьтайхүү” гэдэг бөгөөд энэ нь зарим талаар үнэний хувьтай. Тэрээр энэ насандаа гэрлэж байгаагүй учир, он жилүүдийг ээжийнхээ дэргэд өнгөрүүлжээ. Тиймээс тэд ер бусын, онцгой хүчтэй шижмээр холбогдсоныг хэн ч үгүйсгэж чадахгүй биз. Тэгээд ч ээж, хүү хоёр учир бүр ч ойлгомжтой. 80 настай Том нэгэнт өтлөж, ухаан санаа нь мууджээ. Харин ээжАда нь 98 настай гэхэд өглөөдөө хоёр хүний цайгаа хүний гар харалгүйгээр чанаж, цэвэрлэгээ хийж,дэлгүүр хоршоогоорявж, цамцных нь бүх товчийг товчилсоныг хүүдээ сануулахыг мартдаггүй гэнэ.

Ада Китинг бүх насаараа сувилагчийн туслахаар ажиллаж, дөрвөн хүүхэд төрүүлж, олон ач,гучтай болжээ. Тэд ч өөрсдийн эцэг, эхэд санаа тавих учир, Том ганцаардах болсон байна. Зураач, тайзны засалч байсан түүний ганц найдлага нь ээж л байжээ. Түүнд онцгой арчилгаа хэрэгтэй болж, асрамжийн газрын ажиллагсад ганц түүнд цаг, анхаарлаа зориулах аргагүй юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин