Бүх хүн цагаан хоолтон болвол юу болох вэ?

"Дэлхийн бүх оршин суугч хэрвээ мах идэхээс нэгэн зэрэг татгалзаж, дан ганц цагаан хоолонд шилжвэл юу болох вэ?" гэсэн асуултад АНУ-ын үндэсний шинжлэх ухааны академийн ажилтнууд хариулт өгчээ. Таамаглалд сэтгэл тайвшрах аргагүй бөгөөд хүмүүс байнга шахуу өвчилж эхлэхээс гадна, нас богиносно гэж “Индепендент” сонинд бичжээ.

Эрдэмтдийн дурдсанаар, хэрвээ мал аж ахуйг бүрэн орхивол хүмүүсийнидэх хоол багасахгүй, харинч 23 хувиар нэмэгдэх гэнэ. Хүмүүс одоо мал тэжээж байгаа үртарианы бүх тарималаар хооллож эхлэхээс болоод ингэх ажээ. Энэ нь Дэлхийн жирийн оршин суугч магни, зэс, нүүрс ус болон цистеиний амин хүчлүүдийг ахиу хэрэглэхэд хүргэнэ. Ингэхдээ махнаас татгалзсанаар хүмүүсийн бие махбодид В12,С А, Dболон бусад ашигтай эрдэс бодис дутагдаж эхлэх гэнэ.

Эрдэмтэд гагцхүү хоолоор дамжин бие махбодид орох амин дэм болон нэгдлүүдийг авч үзээгүйгтэмдэглэвэл зохино. Хүн бэлдмэл, биологийн нэмэлт болон бусад хиймэл зүйлийг хэрэглэж болохыг судлаачидбас тооцоолоогүйбайна.

Маханд байдаг аминдэмүүдийг ургамлын гаралтай хоолоор орлуулж болно гэж бараг л цагаан хоолтон хүн бүр хэлэх байх, гэвч энэ нь тухайн хувь хүний түвшинд л байж болох юм гэж америкийн судлаачид дурджээ. Нийт хүн төрөлхтөний хэмжээнд энэбараг биелэгдэшгүйзорилт гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна.

Тийнхүү манай гарагийн хүн амын багаахан хувь нь л эрүүл, зөв хооллож чадна, харин бусад нь өвчилж, шаналахад хүрэх гэнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин