“АПУ" тэргүүтэй компанийн арилжааг түр зогсооно

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн албан шаардлагын дагуу үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргасан зарим компанийн арилжааг түр зогсоохоор боллоо.

Тодруулбал “АПУ” ХК, “Жинст-Увс” ХК, “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК, болон “Даваанбулаг” ХК-иудын арилжааг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоохоор болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ