Нас уртасгах энгийн аргыг нэрлэв
Ууж байгаа согтууруулах ундааны хэмжээг багасгаж, тамхинаас татгалзах нь хөгширөх хугацааг хойшлуулж, урт наслахад тусладгийг Данийн эрдэмтэд нотложээ. Судлаачид хортой зуршил болон арьс, нүдний насны өөрчлөлтийг тодорхойлсноор ийм дүгнэлт хийсэн байна. Мэргэжилтнүүдийн өгүүлэл “Journal of Epidemiology & Community Health” сэтгүүлд нийтлэгджээ.
Хөгшрөлтийн гадна талын шинж тэмдэгүүднь биологийн настай холбоотой байдаг билээ. Наснаасааахимаг харагддагхүмүүсийн эрүүл мэндийн байдал нь илүү сайхан харагддаг үе тэнгийнхнээсээ муу байдаг юм. Нүдний эвэрлэг бүрхүүлийн нум (50 наснаас хойш бий болдог эвэрлэг бүрхүүлийн захын өөхний хуримтлал),шар бундуу (арьсан дээрх өөхнийтовруу), чихний гэдэснийүрчилээ болон халзралт нь хөгшрөлтийн харагдах гол шинж тэмдэгт хамаардаг байна.
Буруу зуршил (тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх) болон насны өөрчлөлт хоорондоо холбоотой эсэхийг тогтоохынтулд эрдэмтэд1976-2003 онд явуулсан урт хугацаанысудалгааны явцад олж авсан мэдээ баримтыг ашиглажээ. Энэ судалгаанд 20 мянган эрэгтэй, эмэгтэй хүн хамрагдаж, гэхдээшинжилгээний түүвэрлэлтэд 11 мянга 613 хүн л орсон байна.
Тийнхүү тамхи их татдаг бол, нүдний эвэрлэг бүрхүүлийн нум, шар бундуу, чихний гэдэснийүрчилээ болон халзралт эрт илрэх магадлал илүү их байжээ. Согтууруулах ундаа хэрэглэдэг бол мөн ийм шинж тэмдэгүүд илэрдэг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ