Путин, Трамп нар хурц сэдвээр ярилцжээ

ОХУ, АНУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Дональд Трамп нарын утсаар хийсэн яриа ажил хэрэгч, агуулга сайтай болжээ. Интерфакс агентлагийн уламжилснаар,Кремлийн хэвлэлийн албанаас ингэж мэдээлсэн байна.Сири бие даасан улс байх ёстойг хоёр ерөнхийлөгч зөвшөөрөөд, Сирийн үндэсний яриа хэлцээний их хурлыг Сочи хотод хийх тухайОросын санаачлагад анхаарал хандуулсан байна.

Арабын Бүгд Найрамдах Сири Улсадиргэний дайны радикал биш бүх оролцогчийн хооронд улс төрийн зохицуулалтад хүрэх шаардлагатай гэж Путин, Трамп хоёрын аль аль нь үзэж байна.

РИА Новости агентлагийн уламжилснаар,Путин арваннэгдүгээр сарын 20-нд Сирийн ерөнхийлөгч Башар Асадтай уулзсан гол үр дүнгийн тухай Трампад мэдээлсэн байна.Үндсэн хуулийн шинэтгэл хийж, түүнчилэн тус оронд тухайлбал дээд албан тушаалын сонгууль явуулахад бэлэн байгаагаа Сирийн удирдагч илэрхийлжээ.

Украины зүүн нутгийн мөргөлдөөнийг зохицуулахдаа 2015 оны хоёрдугаар сарын 12-ны Минскийн тохиролцоог биелүүлэхгүйгээр бүтэхгүй гэдэгт ОХУ-ын ерөнхийлөгч анхаарал хандуулсан байна.Ерөнхийлөгч нар Ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойрны байдлыг ч хэлэлцжээ. Энэ бүс нутагт тогтвортой байдлыг хангаж, цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх асуудлыг шийдвэрлэхийн тулд үйл ажиллагааны бүх талыг хамарсан хамтын төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэх талыг ОХУ баримтлаж байгаагаа тэмдэглэсэн байна.

БНАСАУ-ыг сэдвийг хөндөж яриад, Путин, Трамп нар энэ асуудлыг хэлэлцэхдээ,цэргийн бүдүүлэг хүчээр биш, хариндипломатын аргаар, хэлэлцээхийх замаар Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхарга замэрж сүвэгчлэх нь зүйтэй гэдгийг онцлон тэмдэглэжээ. Яриа нэг цаг орчим үргэлжилсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин