Дэлхийн эргэлт удааширч, хүчтэй газар хөдлөлтүүд болно

Хүчтэй газар хөдлөлт нь Дэлхийн эргэлт удааширч байгаатай холбоотойг АНУ-ын эрдэмтэд тогтоожээ. Америкийн геологийн нийгэмлэгийн жил бүрийн хуралд судалгааны дүнг танилцуулсныг “Гардиан” сонинд мэдээлсэн байна. 2018 ондсүйтгэлт газар хөдлөлтийн тоо нэмэгдэнэ гэж эрдэмтэд таамаглаж байгаа ажээ.

Тухайлбал 2018 онд хоногийн үргэлжлэх хугацаа дунджаар нэг миллисекундээр богиносох бөгөөд гэхдээ энэ нь ялангуяа хүн ам ихтэй халуун бүсийн нутгуудад чичирхийллийн идэвхижлийг өдөөхөд хангалттай гэнэ.Шинжээчдийн таамаглаж байгаагаар, 2018 онд 20 хүртэл удаа хүчтэй газар хөдлөлт болнохэмээн үзэж болох ажээ.

Манай гарагийн эргэх давтамжийн удаашралт (1900 оноос), 7 болон үүнээс дээш магнитудын хүчтэйгазар хөдлөлт хоорондоо холбоотойг илрүүлснээр эрдэмтэд ийм дүгнэлт хийсэн байна.

Дэлхийн эргэлт удааширах үед хүчтэй газар хөдлөлтийн тоо дунджаар хоёр дахин нэмэгдэж, өөрөөр хэлвэл 15-аас 30 хүртэл удаа газар хөдлөж байсныг мэргэжилтүүд ажиглажээ.Геофизикчидхүчтэй газар хөдлөлт бүхий таван үеийг илрүүлж, эдгээр үе нь тус бүр нь тав орчим жил үргэлжилж байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин