Путин ерөнхийлөгчид дахин нэр "дэвшинэ"
Оросын одоогийн ерөнхийлөгч Владимир Путин төрийн тэргүүнд дахин нэрээ дэвшүүлэх төлөвлөгөөг Кремльд нэгэнт боловсруулж байгаа аж. Ерөнхийлөгчийн тамгынгазарт ойр байдаг хүний хэлснийг иш татан РБК сайтад ингэж бичсэн байна.
Ерөнхийлөгч 2018 оны сонгуульд оролцох нь нэгэнт “тодорхой болж”,харин Холбооны зөвлөл кампанит ажлыг товлосны дараа энэ тухай зарлана гэдгийг тэмдэглэж байна.
Хэвлэлд бичсэнээр, оросын парламентын дээд танхим сонгуулийн кампанит ажлыг арванхоёрдугаар сарын 7-ноос 17-ны хоорондтовлох ёстой ажээ. Үүнээс гадна,Путин ерөнхийлөгчид нэр дэвших бодолтой байгаагаа ямар хэлбэрээр зарлах гэж байгааг учрыг мэдэх хүн ярьсан байна.
“Жишээ нь бүс нутагт ажиллах үеэрээ сонгуульд оролцох бодолтой байгаагаа зарлах юмуунэрт хүмүүс оролцсон тусгай өргөн цараатай арга хэмжээ зохион байгуулна” гэж тэр хүн дурджээ.
Ингэхдээ Путинөөрөөнэрээдэвшүүлэгчийн хувиар сонгуульд оролцох болов уу, учир нь тэр “Нэгдмэл Орос” намыг бодвол, нийгэмд илүүдорвитой дэмжлэг хүлээж байгаа юмгэдгийг тэмдэглэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ