Аргентины алга болсон шумбагч онгоцонд эмэгтэй далайчин байгаа гэнэ

Аргентины 44 далайчинтай алга болсон шумбагч онгоцыг эрсээр 6 хонож байна. Тэднийг амьдаар нь олох горьдлого алдарч байгаа бөгөөд хүчилтөрөгч, хоол хүнсний нөөц цаашид ердөө 5-7 өдөр л хүрэлцэх гэнэ. Чухам юу болсон талаар албан ёсны мэдээ байхгүй байгаа аж. Шумбагч хөлөг онгоцонд Элиана Мария Кразик гэдэг далайчин эмэгтэй хамт яваа гэнэ.

Одоогоор осол болсон байж болох газрыг АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний өгсөн усан дор ажилладаг дронуудын тусламжтайгаар самнаж байгаа юм.

Дизель хөдөлгүүртэй “Сан-Хуан” гэдэг шумбагч хөлөг онгоц Ушуайябаазаас Мар-дель-Плата бааз руу явж байхдаа замын дунд холбоо барихаа больжээ. 80-ад оны эхээр Германд үйлдвэрлэсэн уг шумбагч хөлөг онгоц есөн жилийн өмнө Аргентины тэнгисийн цэргийн хүчний бүрэлдэхүүүнд орсон бөгөөд тус орны гурван шумбагч хөлөг онгоцны нэг юм.

Сураггүй болсон хөлөг онгоцны багийнхны төрөл төрөгсөд тэнгисийн цэргийн хүчний Мар-дель-Плата баазынхашааны үүдэнд байнга жижүүрлэн зогсож байгаа аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин