АНУ Орос, Хятадыг устгах өдөөн хатгалга хийж байна
АНУ байр сууриа хадгалахын тулд аймшигт дайн дэгдээж эхлээд Оросыг, дараа нь Хятадыг устгахаар санаархаж байна гэж “Agora VOX”-ийн сэтгүүлч Том Алдрэн бичжээ. Ингэхдээ өөрийгөө хамгаалж буй хохирогч хэмээн харагдуулах шаардлага л дайн дэгдээхэд нь Вашингтоны засаг захиргаанд саад болж байгаа юм гэдэгт Алдрэн итгэлтэй байна.
Гэвч Орос улс Америкийн энэ бодлогын цаад учрыг аль эрт мэдсэн учир одоо Вашингтоны засаг захиргаадахин аймшигт өдөөн хатгалга сэдэх нь мэдээж болж байна.
Бий болсон нөхцөл байдалд Вашингтоны засаг захиргаа Орост халдах аян шалтаг эрж хайж байгаа бөгөөд энэ нь АНУ-ыг оросын түрэмгийллийн золиос болгон харагдуулах учиртай гэж Том Алдрэн бичжээ. Ингэхдээстатус кво мөнхөд хэвээр байж болохгүй бөгөөд АНУ, Оросын хооронд дайн гарах нь гарцаагүй гэж Алдрен дурдсан байна.
Тийнхүү АНУ Оросыг ямар нэг алдаа гаргахад хүргэхийн тулд элдэв увайгүй арга заль гаргахад бэлэн байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ