Физикч Нильс Борын гэрт шар айрагны шугам хоолой тавьж өгч байжээ
Шар айраг гоождог шугам хоолой бол мөрөөдөл биш, харин бодитой зүйл байсан аж.Данийн нэрт физикч Нильс Борын гэрт шар айрагны шугам хоолойг үнэгүй тавьж өгч байжээ. Шар айрагны “Карлсберг” компани өөрийн чанартай ундаагаар төдийгүй, ивээн тэтгэх өргөн цараатай үйл ажиллагаагаараа Данид нэрд гарсан юм. Жишээ нь, бүр 1911 онд тус компани залуухан, гэхдээ маш авъяаслаг физикч Нильс Борын гадаададсурахсургалтын төлбөрийг төлж байжээ. Ийнхүү “Карлсберг” компанийн дэмжлэгтэйгээр Бор Копенгаген хотод Онолын физикийн хүрээлэн нээжээ.
1922 онд Атомын бүтцийг судлахад гавъяа байгуулсан учир Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэнд жинхэнэ нэр алдар ирсэн юм. Нутаг нэгтнээрээ бахархан баярласан эх орон нэгтнүүд нь түүнийг элдэв бэлгээр дарж байжээ. Гэвч Нильс Бор эртний ивээн тэтгэгч “Карлсберг” компаниас хамгийн аятайхан бэлэг авсан байна.Шар айрагны компанийн удирдлага заводын хажууд байдаг байшинг Нобелийн шагналтанд бэлэглэсэн аж.Гэвч ингээд дуусаагүй юм.Шар айрагны компаниас байшин хүртэл шугам хоолой тавьж, түүгээр жилийн 365 өдөр, хоногийн 24 цагийн турш шинэ айраг шахаж байсан бөгөөд ердөө л крант эргүүлэхэд хангалттай байжээ.Ингэхдээ шар айраг үнэгүй байжээ. Эрдэмтэн бүрэг даруухан хүн байсан бөгөөд бэлэг сэлтээс байнга татгалзсан чдээрх компанийншар айрагнаас бол татгалзаж чадаагүй байна.
Дэлхийн өнцөг булан бүрээс эрдэмтэд Нильс Борынд ирж, шинэхэн шар айраг шимж, ивээн тэтгэгчдийн өглөгч занг бишрэх дуртай байжээ.Дашрамд дурдахад, 1993 онд шар айрагны “Карлсберг” компани 1847 онд барьсан өөрийн хамгийн анхны байшинд музейгээ нээсэн юм. Энд 26 төрлийн шар айраг амталж, үйлдвэрийн түүхтэй танилцаж болно. Жишээ нь, ХIХ зууны шар айраг нэрдэг төхөөрөмж болон олон жилийн өмнө гоожуурын шар айраг зөөдөг байсан машинуудыг үзэж болох аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ