Тээгч эх өөр, өөр эцгийн ихэр хүүхэд төрүүлжээ

Америкийн эмч нар өөрсдийн практикт ер бусын тохиолдолтой тулгарчээ. Тухайлбал, нэгэн эмэгтэй өөр өөр эцгийн хоёр ихэр хүү төрүүлсэн байна.

Жессика Аллен гэгч эмэгтэй нэгэн Хятад айлын тээгч эх байжээ. Үр шилжүүлэн суулгах ажилбар амжилттай болж, Жессикаихэр хүүхэд тээж байгаа нь хэсэг хугацааны дараа тодорхой болсон байна.

Хоёр ихэр хүүхэд огт адилгүй байсан учир эмч нар ДНК-гийн шинжилгээ хийхээр шийдсэн аж. Тийнхүү хүүхдүүд үнэхээр нэг эцгийнх биш болж таарчээ.

Учир нь Аллен үр шилжүүлэн суулгах ажилбарын дараа өөрийн хамтран амьдрагчаас жирэмсэн болсон байна. Өөрөөр хэлбэл нэг хүүхдийнх нь эцэг, эх нь Хятад хүмүүс, нөгөөгийнх нь Жессика болон түүний хамтран амьдрагч нарын хүүхэд юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин