Дэлхийн хамгийн том агаарын хөлөг сүйрчээ
Нисэх онгоц, дирижаблийн аль алиныг санагдуулсан “Airlander 10” агаарын хөлөг хөөрснөөсөө хойш удажлгүй унажээ.
Дэлхийд хамгийн томд ордог уг хөлөг зогсоолоос хөөрсний дараа ургаа мод шүргэн, бүрээсээ гэмтээснээр гели хий нь алдагджээ гэж “Дейли мэйл” сонинд бичсэн байна. “Airlander 10” хөлөг тариалангийн талбайд унаж, 20 тоннын жинтэй нисгэгчдийн бүхээг бүрэн эвдэрчээ.
Ингэхдээ агаарын хөлгийн зураг төслийг зохиосон “Hybrid Air Vehicles” компани өмнө нь Бедфордшир гүнлэгт нислэгийн туршилт амжилттай хийсэн байна. 2016 оны наймдугаар сард нислэгийн хоёр дахь туршилт мөн бүтэлгүйтэж, агаарын хөлөг телефон утасны шугам шүргэж, нисэгчийн бүхээг эвдэрчээ.
“Airlander 10” нь хөдөлгөөнгүй далавч бүхий агаарын хөлөг, нисдэг тэрэг болон дирижаблийн альалиных нь нийлбэр гэлтэй. Уг нь АНУ-ын армид зориулан хийсэн ч, санхүүжилт дутсанаар төслийг зогсоосон байна. Британийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, уг хөлгийг хийхэд зуун сая стерлингийн фунт зарцуулжээ.
Дэлхийн томоохон агаарын хөлөг 92 метр урт бөгөөд 5 км-ийн өндөрт хөөрч, цагт 148 км хүртэл хурдалж, агаарт хоёр долоо хоног хүртэл хугацаагаар (багийнхантай бол тав хүртэл өдөр) байж чадах гэнэ. Агаарын хөлгийг арилжааны ачаа тээвэрлэхэд ашиглаж болно гэж үзэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ