Ленин хэр хэмжээний зардал чирэгдэл учруулдаг вэ?

Лениний шарилыг Мавзолейд нь үлдээх үү, эсвэл хүний ёсоор оршуулах уу гэсэн маргаан дахин хүчтэй дэгдэх болжээ. Харин Ильич өөрөө чухам яахыг хүсч байв? Түүний шарилыг янзлахад хэдий хэмжээний хөрөнгө зарцуулдаг вэ?

Кремлийн хананы хажууд Лениний шарил бүхий бунхан босгохоор 1924 оны нэгдүгээр сарын 26-нд Бүх Холбоотын Зөвлөлүүдийн II их хурлаас тогтоожээ. Владимир Ильич өөрөө “зүгээр л оршуулах юмуу шатаахыг байнга санал болгодог байсан. Энэ асуудлаар миний дотночилон ярьсан Надежда КрупскаяВладимир Ильичийг занданшуулахын эсрэг байсан, түүнчилэн эгч Анна Ильинична, дүү Мария Ильинична нармөн ийм саналтай байсан гэдэг.Дүү Дмитрий Ильич ч мөн л ийм бодолтойбайсан” хэмээн Лениний шадар туслагч В.Бонч-Бруевич дурсан ярьсан байдаг байна. Харин ерөнхий нарийн бичгийн дарга Сталины байр суурь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ.

Шарилийн хоёр гар, хамар нь нэлээд муудаж ирэхэд 1924 оны гуравдугаар сарын 26-нд биохимич Б.Збарский Лениний шарилыг эгнэгт хадгалах учиртай химийн аргаар занданшуулах ажлыг эхлүүлсэн байна. Занданшуулах ажил зун хүртэл үргэлжилжээ. Мавзолейд байдаг Лениний нүүр нь бүхэлдээВладимир Ильичийн амьд сэрүүн байсан сүүлчийн үеийнхтэй адилгүй болжээ. Тийнхүү сэргээн засварлагчдын бүтээлч ажлын үр дүнг л хүмүүс харж байгаа нь тэр аж.

Мавзолейд байдагЛениний шарилд хамгийн гол зүйл буюу уураг тархи нь байдаггүй байна. Тархийг нь авч, 30 000 хэсэглэж, Москвагийн тархины хүрээлэнд хадгалдаг байна.Ленин цогцосоос авсан бусад дотор эрхтэн хэрхэсэн одоо болтол тодорхойгүй ажээ.

1941 оны долоодугаар сард жолоодогчийн шарилыг Тюменьд шилжүүлж, эндхийн хөдөө аж ахуйн академийн нэг өрөөнд хадгалж байсан байна. Харин 1945 оны дөрөвдүгээр сард Москвад буцаан авчирчээ.Ийм байдалд хадгалалтын хамгийн зохистой горимыг хангаж чадаагүй нь мэдээж хэрэг.

Одоо Лениний шарилд жил бүр үзлэг хийж, эс бүрийг шалгадаг бөгөөд шаардлагатай бол сэргээн засварладаг байна.

Лавтай мэдээгээр,“Лениний дүр төрхийг амьд үеийнх шигээр нь хадгалах” гэсэн зардлын зүйлээр 2016 онд гэхэд л түүний шарилыг янзлахадтөсвөөс 13 сая 81 мянга 500 рубль гаргажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин