Анх удаа хүний толгойг шилжүүлэн суулгажээ

Эрдэмтэд дэлхийд анх удаа хүний толгойг нас барсан хүнд шилжүүлэн суулгах мэс засал хийжээ. Италийн мэс засалч Сержио Канаверогийн хэлснээр, мэс заслыг Хятадын Харбин хотын анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд хийсэн байна. Нас барсан донорын толгойг шилжүүлэн суулгах нь эрдэмтдийн дараачийн алхам болно гэж “Гардиан” сонинд бичжээ.

Эрдэмтэд толгой шилжүүлэн суулгах мэс заслыг 18 цаг хийж, нугалам, мэдрэлийн судал болон судсыг амжилттай “холбоож” чадсан байна.Тэд ойрын үед амьд хүн дээр мэс засал хийх гэнэ.

Өнгөрсөн жил Хятадын эрдэмтдийн баг сармагчны толгойг анх удаа шилжүүлэн суулгасан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин