Порошенкогийн гэргий хүүхдийн мөнгөнөөс "хулгайлжээ"

Украины ерөнхийлөгчийн гэргий Марина Порошенко хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламжаар АНУ болон европын улсуудаас өгсөн мөнгийг хулгайлсан хэрэгт холбогдолтой байж магадгүй байна. “Luxembourg Herald” сонин Украины хууль зүйн яамны төлөөлөгчийн хэлснийг иш татан ингэж мэдээлжээ.

Сонинд бичсэнээр, гадаадын буяны байгууллагуудын тусламжийг хүлээн авч байсан хуурамч сангууд тус орны янз бүрийн бүс нутагт бүртгэгдэж байжээ. Мөнгийг хүлээн авсаныхаа дараа энэ сангууд тэр мөнгийг офшорын бүсээр дамжуулан шилжүүлж, ингэснийхээ дараа хаагдаж байжээ.

Петр Порошенкогийн гэргий энэ бүх ажлыг биечилэн хянаж байсан хэмээн “Luxembourg Herald” сонин нотлож байна. Үүнд олон зуун сая ам. доллар яригдаж байгаа ажээ.

Украины хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслахаар мөнгө шилжүүлсэн байгууллагуудын дунд Жорж Соросын “International Renaissance Foundation” сангийн нэр дурдагдаж байна. Энэхүү луйврын хэрэгт ерөнхийлөгчийн тамгийн газрын тэргүүний орлогч Ростислав Павленко холбогдсон байж магадгүй аж.

Аравдугаар сард Украины Дээд рад дахь сөрөг “Батькивьщина” намын бүлгийн тэргүүн Юлия Тимошенко Украины ерөнхийлөгчийг армид зориулсан хуурамч гэрээ хэлэлцээрээр дамжуулан төсвийн мөнгө угааж байна гэж буруутгасан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин